Нууцлалын бодлого
“Хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
“Мэдээллийг цуглуулах” гэж таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
“Мэдээлэл боловсруулах” гэж таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
“Мэдээлэл ашиглах” гэж таны мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;
“Үйлчилгээ” гэж Үйлчилгээний нөхцөлд болон тусгай нөхцөлийн дагуу ББСБ-ын танд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг;
“Харилцагч” гэж вэб сайтаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг;
“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа” гэж МУТС-тэй тэмцэх хүрээнд Компаниас хэрэгжүүлж буй харилцагчийг таних үйл ажиллагааг;
“Бүртгэлийн хаяг” гэж та вэб сайтаар дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, харилцагчийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, харилцагч таних шалгуурын алхмыг хангасны үндсэн дээр үүссэн дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг ойлгоно.
1. Хувийн мэдээлэл ашиглах нөхцөл
1.1 ББСБ нь таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2 Харилцагч өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг бидэнд олгосон үеэс эхлэн харилцагчаас бүртгэлийн хаягийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
1.3 Таны хувийн мэдээллийг бид дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Хуульд заасан хугацаа, шаардлагын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хадгалах;
- Харилцагчийг таньж баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэх;
- Вэбсайтыг ашиглах, бүртгүүлэх, түүгээр дамжуулан таны хүсэлтийг хүлээн авах, гүйлгээг дамжуулах, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх;
- Салбарын мэдээлэл, үйлчилгээ авахад хамгийн боломжит байршлыг харуулах зорилгоор таны байршлын мэдээллийг авах;
- Зээлийн эрх болон бусад үйлчилгээний зэрэглэл тогтоох;
- Хамаарал бүхий бусад компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсвэл таны зөвшөөрсөн хэмжээнд холбогдох мэдээллийг дамжуулах;
- Сонгон хэрэглэж буй болон танд санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах;
- Төрийн цахим мэдээллийн сангаас харилцагчийн лавлагаа, мэдээлэл авах;
- Харилцагчийн бүртгэлийн хаяг болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах;
- Сэтгэл ханамж, зах зээлийн судалгаа, ажиглалт, тандалт хийх;
- Вэбсайтын хэрэглээний түвшинг судлах, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд зам мөрийн мэдээллийг хадгалах;
- Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд тухайн хэмжээгээр хязгаарлан гаргаж өгөх;
1.4 Дээрхээс бусад зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
2. Санал хүсэлт
Та вэбсайтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ enkhmaa@soyoloncapital.mn хаягаар эсвэл “Санал хүсэлт илгээх” хэсгээр илгээх боломжтой.
3. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт
3.1 Бид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон хуулиар хүлээсэн үүрэг, харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Овог нэр, регистрийн дугаар
- Холбоо барих гар утас, и-мэйл
- Яаралтай үед холбоо барих мэдээлэл
- Фото зураг
- Оршин суугаа хаяг
- Иргэний үнэмлэхийн мэдээлэл
- Нийгмийн даатгалын мэдээлэл дамжуулах сервис
- Банкны данс, төлбөрийн картын мэдээлэл
- Улс төрд нөлөө бүхий этгээд эсэх
- Ажил хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны мэдээлэл
- Сарын болон бусад орлого, хөрөнгийн мэдээлэл
- Бидэнд гаргаж өгсөн бусад мэдээлэл
3.2 Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч болон банк, санхүүгийн байгууллага зэрэг гуравдагч этгээдээс таны мэдээллийг гэрээний үндсэн дээр цуглуулах боломжтой.
3.3 Гуравдагч этгээдээс цуглуулсан мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор энэхүү бодлогод заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.4 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Үүнд:
- Төхөөрөмжийн мэдээлэл (компьютер, гар утас г.м)
- IP хаяг
- Ашиглаж буй үйлдлийн системийн мэдээлэл
- Ашиглаж буй браузер хөтчийн мэдээлэл
3.5 Шаардлагатай тохиолдолд харилцагчийг таних, арилжааны зан төлөвийг тогтоох зорилгоор автоматжуулсан (хиймэл оюун) систем ашиглаж болно.
4. Мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах
4.1 Хууль, олон улсын гэрээгээр эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхээс бусад тохиолдолд таны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
4.2 Вэбсайтын мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч, хамгаалалтын системийг тогтмол сайжруулна.
4.3 Мэдээллийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд эрх олгогдсон ажилтнууд таны мэдээлэлтэй танилцаж болох ба тэдгээр нь нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй.
4.4 Та хувийн мэдээллийн нууцлалаа алдсан тохиолдолд бидэнд нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүснэ.
5. Мэдээллийг бусдад дамжуулах нөхцөл
5.1 Дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг бусад байгууллагад дамжуулж болно. Үүнд:
- Эрх бүхий байгууллагын (жишээ нь СЗХ) хяналт шалгалтын хүрээнд шаардсан;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх;
- Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлага;
- Хуульд заасан бусад эрх бүхий байгууллагын шаардлага;
5.2 Та гадаад улсад байрлах гэрээт байгууллагаас үйлчилгээ авах бол холбогдох хууль тогтоомж, нууцлалын шаардлагыг хангадаг эсэхийг шалган, таны зөвшөөрлийн үндсэн дээр мэдээлэл дамжуулж болно.
5.3 Хэрэв мэдээлэл хүлээн авагч этгээд таны мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан тохиолдолд уг байгууллага холбогдох хариуцлагыг хүлээнэ.
6. Насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээлэл
6.1 Энэхүү вэбсайтаар 18 насанд хүрсэн иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
6.2 Насанд хүрээгүй этгээд гэж үндэслэлтэй үзвэл бүртгэлийн хаягийг хааж, мэдээллийг устгах арга хэмжээг авна.
7. Хувийн мэдээллийн халдашгүй байх эрхийг хангах
7.1 Алдаатай, буруу мэдээллийг засварлах эрхтэй бөгөөд бие даан засварлах боломжгүй бол бидэнд мэдэгдэнэ.
7.2 Бүртгэлийн хаягаа устгуулахдаа мэдээллээ ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах эрхтэй.
7.3 Хүсэлт гаргахдаа өөрийгөө нотлох мэдээллийг гаргаж өгнө.
7.4 Хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой.
7.5 Вэб сайт дахь мэдээллийг байршуулах, өөрчлөх эрх нь зөвхөн эрх бүхий нэгжид хадгалагдана.
8. Нэмэлт, өөрчлөлт оруулах
8.1 ББСБ нь энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай танд мэдэгдэнэ. Мэдэгдлээс хойш 1 (нэг) өдөр өнгөрсний дараа хүчин төгөлдөр болно.
8.2 Хэрэв өөрчлөлт нь таны эрхэд сөргөөр нөлөөлөхүйц байвал урьдчилан мэдэгдэж, та зөвшөөрөх эсхүл үйлчилгээ авахаа зогсоох шийдвэр гаргах боломжтой.
Сүүлд шинэчилсэн: 2025.12.30