1.1 Соёолон Капитал ББСБ вэб сайтад 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн бүртгэл үүсгэж хэрэглэгч болох боломжтой.
1.2 Та энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч, Харилцагчийг таних шалгуур алхмыг хангасны үндсэн дээр дахин давтагдашгүй бүртгэлийн хаягийг үүсгэх бөгөөд таны мэдээлэл, зээлийн болон гүйлгээний түүх зэрэг нь уг бүртгэлийн хаягт хадгалагдана.
1.3 Та өөрийн бүртгэлийн хаягт нэвтрэх нэр, нууц үгийг оруулах замаар нэвтэрч, нэвтэрсний дараа уг хаягаас хийгдсэн бүхий л үйлдэл, хүсэлт, гүйлгээг таны хийсэн хууль ёсны үйлдэл гэж үзнэ.
1.4 Хэрэв та хуулийн этгээдийг төлөөлөн вэбсайтыг ашиглах бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсхүл итгэмжлэгдсэн этгээд байх шаардлагатай бөгөөд таны төлөөлөн хийсэн аливаа үйлдлийн үр дагавар, эрх үүрэг, хариуцлагыг тухайн хуулийн этгээд хариуцна.
1.5 Вэб сайтыг аливаа Иргэнийг төлөөлөн ашиглах боломжгүй бөгөөд ийнхүү төлөөлөн хэрэгжүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг ББСБ хариуцахгүй.